Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт газар хөдлөлт болжээ

Дархан-Уул аймагт болсон газар хөдлөлтийн төв өргөрөг 49.43, уртраг 105.75 аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт газар хөдлөлт болжээ
Дархан-Уул аймагт газар хөдлөлт болжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-нд 14 цаг 19 минут 07 секундэд Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 83 километрийн зайд магнитуд нь М=5.1-тэй, энэ сарын 7-ны өдрийн 5 цаг 23 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 километрийн зайд магнитуд нь М=4.6-тай газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр 00 цаг 14 минут 14 секундэд Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Дархан-Уул аймагт болсон газар хөдлөлтийн төв өргөрөг 49.43, уртраг 105.75 аж.

Хуваалцах