Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт нийт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт нийт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ
Дархан-Уул аймагт нийт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилсэн.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтад улсын хэмжээнд 35,939 сурагч бүртгүүлжээ. Үүнээс Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч бүртгүүлсний 121 нь өмнөх оны, 1355 нь энэ жилийн төгсөгчид байна. Шалгуулагчид нийт 10 судлагдахуунаар ЭШ өгнө.

Аймгийн хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчдын сонгосон хичээлүүдээр нь авч үзвэл

  1. Математик -1106

  2. Англи хэл -1039

  3. Нийгэм судлал - 810

  4. Физик - 454

  5. Монгол хэл - 389

  6. Хими - 262

  7. Биологи - 247

  8. Түүх - 38

  9. Орос хэл - 27

  10. Газарзүй - 16 шалгуулагч тус тус ЭШ өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцдаг бөгөөд дараах хуваариар зохион байгуулна. Тодруулбал:

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

  • Түүх - 10:00-11:20

  • Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

  • Хими – 10:00-11:40

  • Газарзүй – 13:00-14:20

  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

  • Биологи – 10:00-11:20

  • Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

  • Физик – 10:00-11:40

  • Орос хэл – 13:00- 14:20

  • Монгол хэл – 16:00-17:20

Хуваалцах