Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт “Теле хяналтын камерын дэд төв”-ийг байгууллаа

Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас “Теле хяналтын камерын дэд төв”-ийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн байгуулж, өнөөдөр (2025.09.17) хүлээн авлаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт “Теле хяналтын камерын дэд төв”-ийг байгууллаа
Дархан-Уул аймагт “Теле хяналтын камерын дэд төв”-ийг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас “Теле хяналтын камерын дэд төв”-ийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн байгуулж, өнөөдөр (2025.09.17) хүлээн авлаа. “Ногоон бүс” төслийн хүрээнд суурилуулсан нийт 308 ширхэг хяналтын камерыг тус дэд төвд холбож, ухаалаг программ хангамж болох Irex 50 болон nx 200 системд нэгтгэн үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Ийнхүү дэд төв ашиглалтад орсноор иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Хуваалцах