Дархан-Уул аймагт төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 49 иргэн бүртгүүлжээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2 дугаар улиралд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 49 иргэн бүртгүүлсэн байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2 дугаар улиралд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 49 иргэн бүртгүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2026 оны 27 дугаар тогтоолоор “Салбар комисс” байгуулагдаж, шалгалтыг 2 ээлжээр зохион байгуулж байна.
Мөн энэ удаагийн шалгалтын сорилд төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг тодорхойлох шинэ сорил, даалгаврыг боловсруулж, нэвтрүүлснээрээ онцлогтой.
Төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөн хөндлөнгийн хянагч нарыг оролцуулан зохион байгуулж байна.


















