Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 10 хүүхэд, 3 том хүн хэвтэн эмчлүүлж байна
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1072-д хүрч, халдварын голомт хот, хөдөө орон нутгийн аль алинд нь тэлсээр байна. Улсын хэмжээнд халдварын 75657 гаруй хавьтал бүртгэгдээд байгаа.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт энэ сарын 30-ны өдрийн байдлаар 10 хүүхэд, 3 насанд хүрсэн хүн улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй бол харьяа эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөж байна.