Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд нас баржээ
Тус аймагт улаанбурханы өвчлөл өнгөрөгч хоёрдугаар сараас илэрсэн байна. Харин гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймагт улаанбурханаар өвчилсөн 3 сартайгаас 1 хүртэлх насны таван хүүхэд нас баржээ.
Тус аймагт улаанбурханы өвчлөл өнгөрөгч хоёрдугаар сараас илэрсэн байна. Харин гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Түүнчлэн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт одоогоор 76 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 78 хувийг 0-11 сартай хүүхэд эзэлж байгаа мэдээллийг тус тасгаас өглөө. Учир нь 0-9 сартай хүүхдэд улаанбурхан өвчний дархлаажуулалтын вакцин хийгддэггүй тул хүнд тусч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: darkhan.gov.mn


















