Дархан-Уул аймагт "Үндэсний өгөх өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Дархан-Уул аймгийн тухайд анх удаа аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, “Хаанчлалын Дархан түншлэл” ТББ-аас хамтран өнөөдөр НААҮГ-ын 10 ажилтан албан хаагчид нэхий дотортой ажлын хувцас бэлэглэлээ.
Мэдээллийн алба

Монгол Улс долоо дахь жилдээ "Үндэсний өгөх өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дархан-Уул аймгийн тухайд анх удаа аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, “Хаанчлалын Дархан түншлэл” ТББ-аас хамтран өнөөдөр НААҮГ-ын 10 ажилтан албан хаагчид нэхий дотортой ажлын хувцас бэлэглэлээ.
Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 200 гаруй ажилтан албан хаагч ажилладаг бөгөөд тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл хүйтэн, дулааныг ажралгүй хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад анхааран ажилладаг байна. Тиймээс "Үндэсний өгөх өдөр"-ийн хүрээнд дээрх хүмүүст дулаан хувцас бэлэглэсэн аж.


















