Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт өрхүүдэд зориулсан чадамжийн 4 төрлийн сургалт зохион байгуулагдаж байна

өрхүүд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах бөгөөд цаашид сурсан чадамжаа тогтвортой орлого олоход зориулах аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт өрхүүдэд зориулсан чадамжийн 4 төрлийн сургалт зохион байгуулагдаж байна
Дархан-Уул аймагт өрхүүдэд зориулсан чадамжийн 4 төрлийн сургалт зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн зөн Дархан "Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн үйл ажиллагааны хүрээнд зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах, өрхийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой орлоготой болгох зорилгоор сургалтууд зохион байгуулж байна. Тодруулбал, Төгсөлтийн цогц аргачлалд хамрагдсан өрхүүдэд Монгол, Европ гутал үйлдвэрлэлийн чадамжийн сургалтыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Сургалтын төгсгөлд өрхүүд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах бөгөөд цаашид сурсан чадамжаа тогтвортой орлого олоход зориулах аж.

Хуваалцах