Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн 300 залуу ажилтай боллоо

Монголын Залуучуудын Холбоо, Хөдөлмөрийн яам хамтран энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгох зорилт тавин хамтарч ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн 300 залуу ажилтай боллоо
Дархан-Уул аймгийн 300 залуу ажилтай боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо, Хөдөлмөрийн яам хамтран энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгох зорилт тавин хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг зохион байгуулж, “Сумын залуус” дэд төслийн хүрээнд залуусыг дөрвөн бэрх баг болгон сумандаа +10 модулийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд анхны илгээлтийн эзэд ажилдаа ороод байна. Тэгвэл Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбоо Дарханы хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч Дархан-50 цогцолбор дээр Ажилтай орлоготой монгол залуу хөтөлбөрийн хүрээнд - Бүтээн байгуулалт - Ажлын гараа хөтөлбөрт хамрагдаж ажиллах хүсэлтэй залууст зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна. Тус өдөрлөгөөр Дархан уул аймгийнхаа бүтээн байгуулалтад ажиллах 300 залууг ажлын байртай болгожээ

Хуваалцах