Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагджээ

Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид БНСУ-ын "Чусон" их сургуулийн “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагдлаа. 2025 оны долдугаар сарын 1-10-ны хооронд БНСУ-ын Чусон их сургуульд зохион байгуулагдсан “CSU Summer School 2025” солилцооны хөтөлбөрт Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургууль, 15-р сургу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагджээ
Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн ЕБС-ын сурагчид БНСУ-ын "Чусон" их сургуулийн “2025 СSU SUMMER SCHOOL” хөтөлбөрт хамрагдлаа. 2025 оны долдугаар сарын 1-10-ны хооронд БНСУ-ын Чусон их сургуульд зохион байгуулагдсан “CSU Summer School 2025” солилцооны хөтөлбөрт Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургууль, 15-р сургууль, Улаанбаатар хотын ШУТИС-ийн ахлах сургууль, 72-р сургуулийн нийт 126 сурагч, 10 багш амжилттай хамрагджээ.

Сурагчид тус хөтөлбөрөөр БНСУ-ын “Чусон” их сургуультай танилцах, Солонгос хэлний хичээл судлахаас гадна таеквондогийн сургалт, Усан парк, Aзийн соёлын төвийн аялал, Онцгой байдалын сургалт, "Эверлэнд" паркад тоглох зэрэг олон үйл ажиллагаанд хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчид Солонгос улсын соёл, боловсрол, амралтыг хослуулан суралцаж ирээдүйн зорилго, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах