Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт шинэ тоног төхөөрөмжүүд нэмэгдлээ
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр 7 төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмж нийлүүллээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр 7 төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмж нийлүүллээ.
Үүнд:
Хүүхдийн компьютер томограф,
Хүүхдийн дуран, дижитал рентген,
Гемодиализийн аппарат,
Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг багтаж байна.
Эдгээр тоног төхөөрөмж ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн иргэд орон нутагтаа оношилгоо, эмчилгээний илүү чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломж нэмэгдэнэ.


















