Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унажээ
Өнөөдөр /2025.05.21/ Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн каран унаж авто болон, явган хүний хөдөлгөөнд саад учруулжээ. Азаар явган болон дугуйн замаар зорчигчгүй байсан, авто машин явж таараагүй байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр /2025.05.21/ Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унаж авто болон, явган хүний хөдөлгөөнд саад учруулжээ. Азаар явган болон дугуйн замаар зорчигчгүй байсан, авто машин явж таараагүй байна.
Мэргэжлийн байгууллагууд энэ нөхцөл байдалд холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж. Барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж техник тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдал, ажилчдынхаа эрүүл мэнд, дадлага чадварт гойд анхааран ажиллах шаардлагатай байна.




















