Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзлаа

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн нийгмийн бодлого, боловсролын салбарын удирдлагуудын хамт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзлаа
Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн нийгмийн бодлого, боловсролын салбарын удирдлагуудын хамт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнг хүлээн авч уулзлаа. Аймгийн зүгээс боловсролын салбар болон орон нутгийн хөгжлийн уялдаа холбоо, хамтран шийдвэрлэх тулгамдсан асуудлаа танилцуулж, мэдээлэл өгөв.

Дараа нь салбарын сайд Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 27 сургууль, хүүхдийн 38 цэцэрлэгийн удирдах ажилтантай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 19 зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, тэдний сонирхсон асуултад хариулав. Захирал, эрхлэгч нараас боловсролын бодлого, үйл ажиллагаа тогтвортой байх, сургуулийн өмнөх, бага дунд боловсролд инновац нэвтрүүлэх, багш бэлтгэж буй их, дээд сургуулиудын чанарт анхаарах, ашгийн бус хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийг дэмжих, насан туршийн боловсролын эрх зүйн орчныг шинэчлэх талаар санал хэллээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн өмчийн 17, төрийн бус өмчийн 9 ерөнхий боловсролын сургууль, 1 насан туршийн боловсролын төв үйл ажиллагаа явуулж, 23050 сурагч суралцаж, 1239 багш ажиллаж байна. Мөн төрийн өмчийн 29, төрийн бус өмчийн 9 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, нийт бүлэгт 5991 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, 307 багш ажиллаж байна.

2019-2020 онд аймгийн төвд шинээр 28, 29, 30 дугаар цэцэрлэгүүд шинээр ашиглалтад орж 500 хүүхдийг, 7 цэцэрлэгт өргөтгөлийн барилга баригдаж 600 хүүхдийг шинээр хамруулсан нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг өндөр хувьд хүргэж, ойрын жилүүдэд хүртээмжийн асуудалд санаа зовохгүй хэмжээнд шийдсэн гэдгийг орон нутаг онцолж байна.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах