Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн “Цагаан хөтөл”, “Цэхэр цөөрөм”, “Бичигт хад”-нд хяналтын цэг ажиллаж байна

Шарын гол сумын Санжинт баг “Цагаан хөтөл”-д хяналтын 1 дүгээр цэг, Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм”-д хяналтын 2 дугаар цэг, Хонгор сумын 2 дугаар баг “Бичигт хад”-нд хяналтын 3 дугаар цэг ажиллаж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн “Цагаан хөтөл”, “Цэхэр цөөрөм”, “Бичигт хад”-нд хяналтын цэг ажиллаж байна
Дархан-Уул аймгийн “Цагаан хөтөл”, “Цэхэр цөөрөм”, “Бичигт хад”-нд хяналтын цэг ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, Цагдаагийн газрын даргын тушаалаар Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын ойн сан, усан сан, автозамын гол зангилаа нутаг дэвсгэрт “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 24 цагийн ажиллагаатай постууд гарган ажиллуулж байна.

Тодруулбал, тус аймгийн Шарын гол сумын Санжинт баг “Цагаан хөтөл”-д хяналтын 1 дүгээр цэг, Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм”-д хяналтын 2 дугаар цэг, Хонгор сумын 2 дугаар баг “Бичигт хад”-нд хяналтын 3 дугаар цэг ажиллаж байгаа аж.

Мөн аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналтын цэгийн үйл ажиллагаа болон ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж, 7 бичил уурхайн нөхцөл байдалтай танилцаж, хяналт тавьж, хууль тогтоомжийг сурталчлан ажиллажээ.

Хуваалцах