Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн төрөх тасаг шинэ байртай боллоо

Дархан-Уул аймгийн хувьд жилд дунджаар 2400 гаруй эхчүүд төрдөг. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг нь анх 1972 онд байгуулагдаж байсан түүхтэй. Харин өнөөдөр энэхүү амаржих тасаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн төрөх тасаг шинэ байртай боллоо
Дархан-Уул аймгийн төрөх тасаг шинэ байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн хувьд жилд дунджаар 2400 гаруй эхчүүд төрдөг. Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг нь анх 1972 онд байгуулагдаж байсан түүхтэй. Харин өнөөдөр энэхүү амаржих тасаг орчин үеийн стандартын шаардлага хангасан 50 ортой зориулалтын байртай боллоо.

Тус тасгийн барилгыг улсын төсвийн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “ЖиЖи Ай” ХХК барьжээ. Амаржих тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай болгож байгаа нь эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчилгээ оношилгооны шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эх баригч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эхчүүд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн үйл явдал боллоо гэж эмч мэргэжилтнүүд болон Дархан-Уул аймгийн иргэд үзэж байгаа аж.

Хуваалцах