Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дархан-Уул аймгийн зарим сумдын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсооно

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын телевизийн

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн зарим сумдын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсооно
Дархан-Уул аймгийн зарим сумдын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсооно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд бүрэн шилжсэн. Гэхдээ Мэдээллийн Технологи, Шуудан харилцаа холбооны газрын даргын тушаалаар "Монгол Улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсоох хуваарь"-ийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдад энэ оны есдүгээр сарын 5-нд, Дархан, Орхон сумдад аравдугаар сарын 5-нд аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсоох юм байна.

Аналоги телевизийн өргөн нэвтрүүлгийг зогсоосноор тухайн сум, сууринд энгийн антен ашиглан 6 суваг, тухайлбал МҮОНТ, UBS, MN-25, ETV, TV9, “Боловсрол” сувгийг хүлээн авч үздэг байгаа иргэд зориулалтын тоон телевизор худалдан авах, эсвэл хуучин телевизортоо тусгай төхөөрөмж залгаж, дээрх сувгуудыг үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой болох юм байна.

Хуваалцах