Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн Засаг дарга 1000 гаруй иргэний дуудлага, мэссэж хүлээн авчээ

Өнөө өглөөний байдлаар 650 орчим иргэний дуудлага, 1000 гаруй мэссэж хүлээн авчээ. Иргэдээс ирж буй мэдээллийг багцалж үзвэл 20 гаруй чиглэлээр тулгамдсан асуудлаа илэрхийлж, санал ирүүлснийг эхнээс нь шийдвэрлэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн Засаг дарга 1000 гаруй иргэний дуудлага, мэссэж хүлээн авчээ
Дархан-Уул аймгийн Засаг дарга 1000 гаруй иргэний дуудлага, мэссэж хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өчигдрөөс эхлэн өөрийн гар утсаар иргэдийн дуудлагыг хүлээн авч тулгамдсан асуудлыг сонсч байна.

Өнөө өглөөний байдлаар 650 орчим иргэний дуудлага, 1000 гаруй мэссэж хүлээн авчээ. Иргэдээс ирж буй мэдээллийг багцалж үзвэл 20 гаруй чиглэлээр тулгамдсан асуудлаа илэрхийлж, санал ирүүлснийг эхнээс нь шийдвэрлэж байна.

Тухайлбал, тус аймагт гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэн байдаг аж. Тэдний эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгсэл гаргаж эмнэлэгт ирж эмчлүүлэх, буцааж гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулаад байна.

Хуваалцах