Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн театр, музей, телевизүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Оюуны өмчийн газраас Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн Олон улсын гэрээ”, “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль” тогтоомжийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн театр, музей, телевизүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн театр, музей, телевизүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Оюуны өмчийн газраас Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн Олон улсын гэрээ”, “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль” тогтоомжийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн театр, музей, телевизүүд хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, үйл ажиллагаанд нь хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтад Дархан-Уул аймгийн Дархан сумын Аа жи би ти виз ХХК /RGB TV/ Дархан мэдээлэл төв ХХК /DBS телевиз/, ТВ Дөрөв ХХК /ТV-4/, Лха ХХК /Лха ТВ/. Дархан-Уул.Шарын гол сумын М. Мөнхбаяр /Од телевиз/ Дархан Уул аймгийн музей, Залуучууд театр, Өргөө кино театр, Сэлэнгэ аймгийн Миний Монгол Энтертайнмэнт ХХК /Миний Монгол ТВ/, Хэрх Өргөө ХХК /Таны сэлэнгэ ТВ/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Мөнх гавшгай ХХК /Эрдэнэ телевиз/, Сэлэнгэ аймгийн Мандал сум МДЛО ХХК /Мандал телевиз/ Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей зэрэг байгууллагууд хамрагдав.

Шалгалтын үеэр музейн үзмэрийн санд байгаа уран зураг, фото зураг, чихмэл бүтээл болон бусад уран бүтээлүүдийг худалдан, худалдан авах гэрээ хийж авсан боловч зохиогчийн эрхийн асуудлыг орхигдуулсан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон худалдан, худалдан авах гэрээ байсан бөгөөд түүнд зохиогчийн эрхийн талаар тусгаагүй, тоглогдож байгаа ихэнх уран бүтээлүүдэд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ хийгээгүй, театрын ажилтнуудын туурвисан бүтээл хэний эзэмшилд байхыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй зэрэг дутагдлууд илэрсэн юм. Эдгээр зөрчилтэй холбогдуулан улсын байцаагчийн 12, 13, 14, 15 дугаартай зөвлөмж, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 005/022, 005/023, 005/024, 005/025, 005/026 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хүргүүлж, 30 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн газрууд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, холбогдох арга хэмжээг авах юм.

Хуваалцах