Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уулчууд сарын аянаа эхлүүллээ

Манай улс 2012 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан “Сарын аян” өрнүүлдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооноос 2019 оны ХАБЭА-н сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэж б

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уулчууд сарын аянаа эхлүүллээ
Дархан-Уулчууд сарын аянаа эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймагт “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” сарын аян эхэллээ.

Жил бүрийн дөрөвдүгээр сарыг улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд чиглэсэн ажлуудыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах сар болгон найм дахь жилдээ аяныг өрнүүлж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ дэлхийн өдөр болгон зарласан. Олон улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Манай улс 2012 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан “Сарын аян” өрнүүлдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооноос 2019 оны ХАБЭА-н сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэж байна.

Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, МҮЭ-ийн холбоо, АОЭХолбоо, бусад аж ахуй нэгж байгууллагууд өчигдөр нээлтээ Найрамдал талбайд хийв.

Энэхүү аяны хүрээнд байгууллагууд харилцан туршлага солилцож, цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг олгох юм. Түүнчлэн ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг зөв бүрдүүлэн, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход аяны гол зорилго оршиж байна.

С.Энхболд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга
Нээлтийн үеэр Оюуны ирээдүй цогцолбор сургууль, “Ник” ХХК-иудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийг хангах хүрээнд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсэн хэмээн талархал гардууллаа.

Хуваалцах