Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дарханд эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна

Дарханд эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ойн баярын хурал энэ сарын 15-ны өдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханд эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна
Дарханд эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Дарханд эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ойн баярын хурал энэ сарын 15-ны өдөр боллоо. Баярын хуралд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат оролцож тус салбарынханд баярын мэнд дэвшүүлсэн байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Дархан-Уул эм хангамж” ХХК нь хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхийг төлөө ажилласаар иржээ. Өнөөдөр тус байгууллага Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 54 эмийн санг зайлшгүй шаардлагатай 484 нэрийн эм хэрэгслээр ханган ард иргэддээ үйлчилж байна.

“Дархан-Уул эм хангамж” ХХК нь Дархан хотын суурь тавигдаагүй байхад Сэлэнгэ аймгийн Дархан өртөө хэмээгдэх сууринд “Эмийн мухлаг” нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Улмаар Дархан хотын суурь тавигдан их хотын бүтээн байгуулалт өрнөх үеэр мухлаг эмийн сан болон өргөжсөн түүхтэй аж.

Хуваалцах