Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дарханд хээрийн түймэр гарчээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутагт өнгөрөгч 10-ны өдөр гарсан түймрийг тус сумын иргэд шуурхай ажиллаж унтраасан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханд хээрийн түймэр гарчээ
Дарханд хээрийн түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутагт өнгөрөгч 10-ны өдөр гарсан түймрийг тус сумын иргэд шуурхай ажиллаж унтраасан байна. Тус багийн малчин Б хонио хариулж явахдаа татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас үүдэн түймэр гарсан болохыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар газар дээр нь шалган тогтоосон байна.

Түймрийн улмаас 10 га орчим талбай шатжээ.

Хуваалцах