Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна

Өнгөрсөн мягмар гарагт Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК Төрийн өмчийн хороонд үйл ажиллагаагаа тайлагнажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна
Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн мягмар гарагт Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК Төрийн өмчийн хороонд үйл ажиллагаагаа тайлагнажээ. Тус дулааны цахилгаан станц одоогийн байдлаар таван зуухтай, дөрвөн турбинтай. Шөнөдөө 41 мВт, өдөртөө 42 мВт-ын цахилгаан ачааллын горимоос хоногт 1000 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горимын дагуу ажилладаг байна. Шаардлагатай урсгал засваруудыг цаг тухай бүрт нь хийж, одоогоор ямарваа хүндрэлгүй, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж байгааг тайландаа дурджээ.
Тус ДЦСтанцад Багануур, Шарын голын уурхайнууд гэрээний дагуу нүүрсээ нийлүүлж байгаа бөгөөд Шарын голын уурхай хоногт 10-15 вагон, Багануурын уурхай хоногт 5-10 вагон нүүрс тогтмол нийлүүлж байна. Энэ сарын байдлаар 40 мянга орчим тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өвлийн их ачааллын үеийн 26 хоногийн нөөц аж. Цаашид өвлийн их ачааллыг дуустал буюу хоёрдугаар сард Багануурын уурхайгаас 15 мянган тонн, Шарын голын уурхайгаас 30 мянган тонн нүүрс авах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Хуваалцах