Дарханы ЕБС-ийн сурагчдын 1,5 хувь нь хичээлдээ ирээгүй байна
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Дархан-Уул аймагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын
Мэдээллийн алба

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Дархан-Уул аймагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 19-нийг дуустал үргэлжлүүлэх, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү амралт дуусч, энэ сарын 20-ны өдөр сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн билээ.
Дархан-Уул аймгийн хувьд өнөөдрийн ирцийн мэдээгээр ЕБС-ийн сурагчдаас 303 хүүхэд өвчтэй хэмээн хичээлдээ ирээгүй байна. Энэ нь нийт сурагчдын 1,5 хувийг эзэлж байгаа юм.
Харин төрийн өмчийн 27 цэцэрлэгийн нийт 7357 хүүхдээс 181 хүүхэд өвчилсөн дүнтэй байна. Энэ нь нийт хүүхдийн 3,5 хувийг эзэлж байна хэмээн Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.


















