Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

​Дарханы иргэд өөрсдөө ажлын байраа бий болгож байна

Төр иргэдийн хамтын уялдаа холбоог сайжруулах нь хот хөгжих үндэс суурь нь болдог. Өнгөрсөн оноос эхлэн Дарханчууд нийгмийн болон дэд бүтэц, хот тохижилтын чиглэлээр иргэд болон төрийн бус байгууллагуудаас төсөл хүлээн авч хөрсөндөө буусан ажлыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
​Дарханы иргэд өөрсдөө ажлын байраа бий болгож байна
​Дарханы иргэд өөрсдөө ажлын байраа бий болгож байна. Зураг: МҮОНРТ

Төр иргэдийн хамтын уялдаа холбоог сайжруулах нь хот хөгжих үндэс суурь нь болдог. Өнгөрсөн оноос эхлэн Дарханчууд нийгмийн болон дэд бүтэц, хот тохижилтын чиглэлээр иргэд болон төрийн бус байгууллагуудаас төсөл хүлээн авч хөрсөндөө буусан ажлыг хийж байна.

Өнөө жил дэд бүтэц, хот тохижилтын чиглэлээр нийтдээ 248 сая төгрөгийн 41 төсөл хүлээн авсан байна. Аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой явагдсан төслийн шалгаруулалтыг нээлттэй ил тод байдлаар явуулж 70 сая төгрөгийн 26 төслийг шалгаруулсан байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа төслүүдийн дийлэнх хувийг хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам, засварын ажил, авто машины зогсоол, явган хүний зам, засвар, гэрэл, гэрэлтүүлгийн засвар шинэчлэлт, гудамж, талбайн камержуулалт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил эзэлсэн байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Хуваалцах