Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1300 орчим ажилтан ажилгүй байна

Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оны дөрөвдүгээр сард “КЬЮ ЭС СИ” компанид концессийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1300 орчим ажилтан ажилгүй байна
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1300 орчим ажилтан ажилгүй байна. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оны дөрөвдүгээр сард “КЬЮ ЭС СИ” компанид концессийн гэрээгээр шилжүүлсэн байна. Үүнээс хойш тус компани ажилчдынхаа цалинг бууруулж, өнөөдөр гэхэд 1300 орчим ажилтнаа сул зогсолтод хамруулж, сул зогсолтынхоо олговрыг олгоогүй байна. Үүнээс үүдэн ажилчид нь өр зээлд орж, орон гэрээ тэжээх чадалгүй болж байгааг төлөөллүүд нь онцоллоо. Тиймээс дээрх концессийн гэрээгээр шилжүүлсэн асуудлыг УИХ тусгай ажлын хэсэг байгуулж шалгаж өгөхийг хүсэв.

Одоогоор Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь үйлдвэрлэл явуулахгүй зөвхөн олборлолт хийж, БНХАУ руу төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаа л явуулж буй юм байна.

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний холбооны дарга н.Буянжаргал ярьж байна.

Хуваалцах