Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дарханы Засаг даргыг үүрэгт албанд нь эргүүлэн татах ёстой гэв

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэж орон нутгийн иргэд үзэж байна. Тиймээс алдаатай энэ шийдвэрээ эргэн харж, орон нутгийн иргэдийнх нь үзэл бодлыг сонсох хэрэгтэй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханы Засаг даргыг үүрэгт албанд нь эргүүлэн татах ёстой гэв
Дарханы Засаг даргыг үүрэгт албанд нь эргүүлэн татах ёстой гэв. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэж орон нутгийн иргэд үзэж байна. Тиймээс алдаатай энэ шийдвэрээ эргэн харж, орон нутгийн иргэдийнх нь үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Дархан хотод ямар ажил хийж, хэрэгжүүлснийг нь бодитоор дүгнэх шаардлагатай гэж тэд мэдэгдлээ.

Түүнчлэн тэд “Үнэхээр хуулийн дагуу ажлаа хийж чадаагүйнх нь төлөө чөлөөлж байгаа бол асуудал байхгүй. Гэтэл Засаг даргыг томилолтоор явсан хойгуур, хаалга үүдийг нь эвдэж, тамга тэмдгийг нь булааж авна гэдэг хуульд нийцэхгүй. Хууль бус энэ үйлдлийг нь Монгол Улсын Ерөнхий сайд дэмжих учиргүй байсан” гэж үзэж байгаа ажээ.

Хуваалцах