Дархлаа дэмждэг хүнс
Ханиад томуугийн дэгдэлт их байгаа учраас урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих хүнсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж байна.
Мэдээллийн алба

Ханиад томуугийн дэгдэлт их байгаа учраас урьдчилан сэргийлж, дархлаа дэмжих хүнсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж байна.
Аньс, нэрс, чацаргана, нимбэг, жүрж гэх мэт амин дэмээр баялаг жимснүүд нь халдвараас сэргийлдэг.
Саримсанд агуулагддаг аллицин хэмээх бодис нь дархлаа дэмжих үйлчилгээтэй.
Цагаан гаанд агуулагддаг жинжерол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Тараг, хоормог гэх мэт исэг, цагаан идээнд агуулагддаг ашигтай бичил биетнүүд дархлааг дэмждэг.
Брокколи, бууцай гэх мэт гүн ногоон өнгийн ногоо нь А, С, Е аминдэмээр баялаг тул дархлаа дэмжих үйлчилгээтэй аж.



















