Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалтад хамрагдаагүй, улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй

Улаанбурхан нь Paramyxoviridae овгийн Morbillivirus-ийн төрөлд багтдаг вирусээр үүсгэгддэг, маш хурдан тархдаг цочмог халдварт өвчин юм. Халдвар нь агаар дуслын замаар хүнээс хүнд амархан дамжин халдварладаг. Дархлаажуулалтад хамрагдаагүй, мөн өмнө нь улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтад хамрагдаагүй, улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй
Дархлаажуулалтад хамрагдаагүй, улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан нь Paramyxoviridae овгийн Morbillivirus-ийн төрөлд багтдаг вирусээр үүсгэгддэг, маш хурдан тархдаг цочмог халдварт өвчин юм. Халдвар нь агаар дуслын замаар хүнээс хүнд амархан дамжин халдварладаг.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, мөн өмнө нь улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй байдаг.

Өвчний эхний буюу урьтал үед илрэх шинж тэмдэг

  • Халуурах

  • Нүд улайж, салст үрэвсэх

  • Хамраас ус гоожих

  • Ханиалгах

  • Жавжны салст бүрхүүл дээр улаан хүрээтэй жижиг цагаан толбо үүсэх

(Копликийн толбо гэж нэрлэдэг)

Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, бусдад халдвар тараахаас сэргийлэх нь чухал.

Улаанбурханаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм. Товлолын вакцинд цаг тухайд нь хамрагдаж, өөрийгөө болон хүүхдээ хамгаалаарай.

Хуваалцах