Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дархлаажуулалтын 7 хоног" эхэллээ

ДЭМБ–ын санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дархлаажуулалтын 7 хоног" эхэллээ
"Дархлаажуулалтын 7 хоног" эхэллээ. Зураг: МҮОНРТ

ДЭМБ–ын санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт "Дархлаажуулалтын 7 хоног"-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ аян өнөөдрөөс эхэлж байна. Дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал “Вакцин-үр дүнтэй” уриан дор тус аяныг зохион байгуулах юм.

Энэхүү ажлын хүрээнд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, дархлаажуулалтын тухай хууль, вакцин тариулсны ач холбогдол, тарилгатай халдварт өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгуулна. "Дархлаажуулалтын 7 хоног" нь вакцин болон дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх боломжийг олгодог чухал үйл ажиллагаа билээ.

Хуваалцах