Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах хурал зохион байгуулагдлаа

Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах хурал зохион байгуулагдлаа
Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах хурал зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Дархлаажуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, өнөөдрийн байдлаар хүүхдийг төрснөөс эхлэн 15 нас хүртэл 13 халдварын эсрэг 9 төрлийн вакцинаар дархлаажуулж байна.

ДЭМБ-аас шинэ вакцин нэвтрүүлсэн улс, орныг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг хийхийг зөвлөмж болгодог бөгөөд Монгол Улс ХПВ-ийн эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээтэй нэгтгэн 2026 оны 05 дугаар сард зохион байгууллаа.

Хуваалцах