Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалтын талаар сургалт хийжээ

Сургалтаар дархлаажуулалтын удирдлага зохион байгуулалт, дархлаажуулалтын өмнөх үзлэгийг чанартай хийх, дархлаажуулах арга техник, зөвлөгөө өгөх, урвал хүндрэлийн тандалт, хариу арга хэмжээ авах, бүртгэл мэдээлэл, аюулгүй тарилга, хог хаягдлын менежмент зэрэг сэдвүүдээр дадлагажуулах сургалт хийгдсэ

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын талаар сургалт хийжээ
Дархлаажуулалтын талаар сургалт хийжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын үйл ажиллагааны болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаарх шинэ мэдлэг өгөх, суурь мэдлэгийг бататган бэхжүүлэх хоёр өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвтэй хамтран зохион байгуулж, сургалтад БОЭТ, сум, өрхийн хүүхдийн эмч, вакцинатор сувилагч нийт 48 хүнийг хамруулсан байна.

Сургалтаар дархлаажуулалтын удирдлага зохион байгуулалт, дархлаажуулалтын өмнөх үзлэгийг чанартай хийх, дархлаажуулах арга техник, зөвлөгөө өгөх, урвал хүндрэлийн тандалт, хариу арга хэмжээ авах, бүртгэл мэдээлэл, аюулгүй тарилга, хог хаягдлын менежмент зэрэг сэдвүүдээр дадлагажуулах сургалт хийгдсэн байна.

Хуваалцах