Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Энэ сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 141, нэмэлт сэргээх тунд 3538, нийт 3736 иргэнийг дархлаажууллаа.
Мэдээллийн алба

Энэ сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 141, нэмэлт сэргээх тунд 3538, нийт 3736 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2954 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67603 (76.1 хувь), 16-17 насны 26573 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.11.05/ Улаанбаатар хотод суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


























