Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 31, II тунд 47, нэмэлт сэргээх тунд 1255, нийт 1333 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 06-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 31, II тунд 47, нэмэлт сэргээх тунд 1255, нийт 1333 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2956 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67614 (76.1 хувь), 16-17 насны 26582 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.07/ Улаанбаатар хотод суурин 15 цэгт 23 багийн 92 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Хуваалцах