Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 38, II тунд 152, нэмэлт сэргээх тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 38, II тунд 152, нэмэлт сэргээх тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2894 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66399 (74.7 хувь), 16-17 насны 26147 (77.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.

Хуваалцах