Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна

Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67424 (75.9 хувь), 16-17 насны 26491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдрийн хувьд дархлаажуулалтын цэгүүд амарч, 10 дугаар сарын 25-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллах юм.

Хуваалцах