Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр /2021.03.04/ хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хорооны ажилтай уг ажлын хэсгийн ажлыг уях, уялдаатай ажиллахад анхаарах ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар вакцинжуулалт удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, уг ажлыг түргэсгэх тухайд анхаарах ёстой гэлээ. УИХ-ын гишүүүн М.Оюунчимэг вакцинжуулалт хийгдэж буй газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаатай асуудалд хандах ёстой учир судалгаануудыг хийлгэх хэрэгтэй байна гэлээ.

Ийнхүү Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлуудыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов.

Хуваалцах