Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дархлаатай Монгол” аяны хүрээнд 500 ширхэг “Салимон” бэлдмэл хандивлав

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хаврын улиралд монгол хүний дархлаа сулардагтай холбогдуулан коронавируст цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дархлаатай Монгол” аяны хүрээнд 500 ширхэг “Салимон” бэлдмэл хандивлав
“Дархлаатай Монгол” аяны хүрээнд 500 ширхэг “Салимон” бэлдмэл хандивлав. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хаврын улиралд монгол хүний дархлаа сулардагтай холбогдуулан коронавируст цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын дархлааг үндэсний брэнд болох “Салимон” бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор “Дархлаатай Монгол” аяныг санаачлан эхлүүлсэн билээ.

Тэгвэл тус аяны хүрээнд “Шинэ Анагаах ухаан” их сургуулийн захирал, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага 100 ширхэг “Dr Ambaga” брендийн Салимоныг хандивлаж байгаагаа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ийнхүү “Дархлаатай Монгол” аянд нэгдсэн Булган, Төв аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, “Эм холбоо” ТТБ, эм зүйчид, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага нар нийтдээ 500 ширхэг “Салимон” бэлдмэлийг хандивлаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах