Дартсын олон улсын нээлттэй тэмцээн болно
"Монголын дартс сонирхогчдын холбоо"-ноос өнөөдөр Азийн Дартсын холбооны олон улсын нээлттэй тэмцээнд Монголын баг тамирчид оролцох гэж буй талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

"Монголын дартс сонирхогчдын холбоо"-ноос өнөөдөр Азийн Дартсын холбооны олон улсын нээлттэй тэмцээнд Монголын баг тамирчид оролцох гэж буй талаар мэдээлэл хийлээ.
Энэ сарын 28-30-ны хооронд Хонгконгт болох “The 10th ADA Internationol Darts Tour” тэмцээнд "Монголын дартс сонирхогчдын холбоо"-ны баг тамирчид оролцох юм.
Мөн ирэх сарын 5-нд Макаод болох "Дэлхийн уян дартсын холбоо"-ны “Soft Darts World Championship 2014” тэмцээний “Dartslive Asia Open 2014” нэгдүгээр шатанд дээрх баг тамирчид эх орноо төлөөлөн оролцоно.
Энэ сарын 28-30-ны хооронд болох тус тэмцээний “Internationol Cup- Internationol Team Challenge” төрөлд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн тамирчин багтжээ.


















