Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аян энэ сарын 30-нд дуусна

Биеийн тамир, спортын улсын хорооноос "Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяны 4 дэх долоо хоногийн аймаг, дүүргүүдийн дүн мэдээг танилцууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аян энэ сарын 30-нд дуусна
"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аян энэ сарын 30-нд дуусна. Зураг: МҮОНРТ

Коронавируст цар тахлын тохиолдол нэмэгдсээр байгаа энэ хүнд цаг үед иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал болгох, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг нь дэмжих зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хороо, Монголын шатрын холбоо, Монголын паралимпийн шатрын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын Бадамлянхуа иогийн төв, Алхалт, гүйлтийн 15 спортын клуб хамтран “Дасгал хөдөлгөөн хийцгээе” аяныг энэ сарын турш зохион байгуулахаар болсон юм.

Уг сарын аяныг аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагууд өөрийн нутаг дэвсгэртээ идэвхтэй сурталчлан зохион явуулж байна. Түүнчлэн сарын аян арга хэмжээ, сургалт гэсэн хоёр хэлбэрээр зөвхөн цахимаар зохион байгуулагдсан.

Биеийн тамир, спортын улсын хорооноос "Дасгал хөдөлгөөн хийцгээе" идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяны 4 дэх долоо хоногийн аймаг, дүүргүүдийн дүн мэдээг танилцууллаа.

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аян энэ сарын 30-ны 00:00 цагт дуусна.

Хуваалцах