Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ

Тодруулбал, өнөөдөр уул овооны хог, модонд болон гүүр, замд тавьсан хадгийг цэвэрлэх гэнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ
Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Манзушир Хутагтын Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд тус хийдийн зүгээс дараах ажлыг зохион байгуулах аж.

Тодруулбал, өнөөдөр уул овооны хог, модонд болон гүүр, замд тавьсан хадгийг цэвэрлэх гэнэ. Гэхдээ энэхүү ажилд иргэдийг оролцохыг уриалж байна. Тэгвэл маргааш Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн хамба лам Д.Санжаажамц тэргүүтэй лам нар албадан эмчилгээнд байгаа хүмүүст архины хор гэмийн талаар лекц айлдахаас гадна Манзушир хийдийн хашааны гадна, доторх талбайг цэвэрлэх, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх аж. Мөн Манзушир хийдийн зүгээс бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх, өндөр настай зэрэг зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг тусламж үзүүлэх, дараах өдөр нь Манзушир амнаас Баянхошуу хүртэл голын ай сав газарт хувь хүн, албан байгууллагуудтай хамтран их цэвэрлээг зохион байгуулах, зургаадугаар сарын 4-нөөс 5-ны өдрийн 23:59 цагийн хооронд мэндэлсэн хүүхдүүдэд Бурхан багшийн нэрэмжит дурсамж гардуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, аймгийн ИТХ, Сүсэгтний холбоо болон бусад байгууллагуудтай хамтран Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах