Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДАШТ-д оролцох тамирчин осолд оржээ

Энэ сарын 27-нд Дорнод аймгаас Нийслэл хотод Болгар улсын Албена хотод 9-р сарын 20-29-нд зохиогдох Боксын залуучуудын ДАШТ-д явахаар ирсэн тамирчин Л.Алтанцэцэг автын осолд оржээ. Энэхүү осол Улаанбаатар зочид буудлын урд зам дээр гарсан байна. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Дорнод а

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-д оролцох тамирчин осолд оржээ
ДАШТ-д оролцох тамирчин осолд оржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27-нд Дорнод аймгаас Нийслэл хотод Болгар улсын Албена хотод 9-р сарын 20-29-нд зохиогдох Боксын залуучуудын ДАШТ-д явахаар Нийслэл хотод ирсэн тамирчин Л.Алтанцэцэг автын осолд оржээ. Энэхүү осол Улаанбаатар зочид буудлын урд зам дээр гарсан байна. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин юм.

Л.Алтанцэцэг нь манай улсын залуучуудын боксын гурван удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль, Хайлаар хотод болсон Олон улсын тэмцээнээс хүрэл, Монголын хүүхдийн наадмын алтан медалийг тус тус хүртэж байжээ.

Хуваалцах