Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн шоунд уригджээ

125 кг. ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козырев (ОХУ) – 2021 оны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт М.Лхагвагэрэл (Монгол)

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн шоунд уригджээ
ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн шоунд уригджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх арванхоёрдугаар сарын 3-нд “Москва-Кубок Алроса” чөлөөт бөхийн шоу тэмцээн болох бөгөөд үүнд манай улсаас саяхан цэргийн арслан цол хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл оролцох аж.

Гэхдээ 125 кг-ын жингийн тамирчин ОХУ-ын бөх Сергей Козыревтой Ираны тамирчин Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Хоссейн барилдах байсан ч оролцохгүй болжээ. Ийнхүү М.Лхагвагэрэлийг урьсан байна.

Түүнээс гадна бусад улсын дараах тамирчид оролцох нь ээ.

74 кг. Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга Заурбек Сидаков (ОХУ) – Токио олимпын мөнгөн медальт, Европын аварга Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

97 кг. Олимпын хошой, дэлхийн таван удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) – ДАШТ-ий медальт Магомедгаджи Нуров (Хойд Македон)

125 кг. ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козырев (ОХУ) – 2021 оны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт М.Лхагвагэрэл (Монгол)

Сонгомол барилдаан

60 кг. Токио олимпын хүрэл медальт, 2018 оны дэлхийн аварга, Европын хошой аварга Сергей Емелин (ОХУ) – 2021 оны дэлхийн аварга Виктор Чебану (Молдов)

77 кг. Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга Роман Власов (ОХУ) – дэлхийн аварга Виктор Немеш (Серби)

130 кг. Олимпын хос медальт, дэлхийн аварга Сергей Семенов (ОХУ) — Олимпын 3 медальт, дөрвөн удаагийн дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга Риза Кайялп (Турк)

Эмэгтэй

68 кг. ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Ханум Велиева (ОХУ) – Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн Мерим Жуманазарова (Кыргызстан)

Грэпплинг

62 кг. 2021 оны дэлхийн аварга Ислам Бочкаев (ОХУ) – дэлхийн аварга асан Антонио Оливейра (Франц)

66 кг. Дэлхийн олон удаагийн аварга Гаирбег Ибрагимов (ОХУ) – Жиү жицүгийн дэлхийн олон удаагийн аварга Пауло Мияо (АНУ)

Хуваалцах