Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дастин Пойрейр хувцас хэрэглэлээ дуудлага худалдаанд оруулна

“UFC242” эвэнтид Хабибтай хийсэн тулаанд өмссөн пудволкоо Хабиб дуудлага худалдаанд оруулж, 100 мянган ам.доллараар зарж, Пойрейрт шилжүүлсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дастин Пойрейр хувцас хэрэглэлээ дуудлага худалдаанд оруулна
Дастин Пойрейр хувцас хэрэглэлээ дуудлага худалдаанд оруулна. Зураг: МҮОНРТ

Дастин Пойрейр Конорыг ялахдаа өмссөн хувцас хэрэглэлээ дуудлага худалдаанд оруулж, олсон орлогоо өөрийнхөө “GoodGightFoundation” буяны үйлсэд зориулахаар болжээ.

Уг дуудлага худалдааны эхлэх үнэ 15 мянган ам.доллар бөгөөд онлайнаар явуулах аж.

Харин Конороос хандив болж ирсэн 500 мянган ам.доллараар “ММА” клуб байгуулж сурлага сайтай, хичээл сургуульдаа шамдан суралцдаг, биеэ зөв авч явдаг хэдий ч жиймд явхад мөнгө санхүүгийн асуудалтай залуусыг үнэгүй явуулахаар зорьж байгаа гэнэ.

Пойрейрийн хувьд тулааны хувцас хэрэглэлээ зарж сайн үйлсийн аянд зориулж байгаа анхны тохиолдол биш юм.

“UFC242” эвэнтид Хабибтай хийсэн тулаанд өмссөн пудволкоо Хабиб дуудлага худалдаанд оруулж, 100 мянган ам.доллараар зарж, Пойрейрт шилжүүлсэн билээ.

Тус мөнгөөр Пойрей Африкийн Угандад байрлах өнчин хүүхдүүдийн асрамжийн сургуулийг цэвэр устай болгоход зриулсан байдаг.

Бохир ус хүнсэндээ хэрэглэдэг Африкийн ядуу хэсэгт цэвэр усны асуудлыг нь шийднэ гэдэг амь бэлэглэж байгаагаас ялгаагүй үнэт зүйл юм.

Хуваалцах