Дауны хам шинжийн оношлогоонд 8000 гаруй эмэгтэй хамрагджээ
Дауны хам шинж нь бүх насны жирэмсэн эмэгтэйд болон 35-с дээш насныханд илрэх эрсдэл өндөр аж. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх ганц арга нь эрт оношилгоо юм. Тус өвчний шинж нь 11-13 долоо хоногт илэрдэг байна.
Мэдээллийн алба

Гурван жилийн өмнөөс манай улсад дауны хам шинжийг эрт оношлох боломжтой болсон. Энэ хугацаанд 8000 гаруй жирэмсэн эмэгтэй хамрагдаад байв. Гэхдээ тус оношлогоо нь сайн дурынх учраас жирэмсэн эмэгтэйчүүд дауны хам шинжийн оношилгоо байдаг талаарх мэдээлэл дутмаг байдаг байжээ.
Дауны хам шинж нь бүх насны жирэмсэн эмэгтэйд болон 35-с дээш насныханд илрэх эрсдэл өндөр аж. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх ганц арга нь эрт оношилгоо юм. Тус өвчний шинж нь 11-13 долоо хоногт илэрдэг байна.
Сүүлийн үед дауны хам шинжийн талаар их яригдах болсон нь энэ талаар хүмүүсийн мэдээлэл их болсонтой холбоотой юм. Энэ нь дауны хам шинжтэй хүүхдийн төрөлт ихэссэн гэсэн ойлголт биш. Зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүд дауны хам шинжээс урьдчилан сэргийлэхийн тулд эрт оношилгоонд хамрагддагт нь байгаа аж.


















