Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даваа гарагаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даваа гарагаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл
Даваа гарагаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл. Зураг: МҮОНРТ

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 2021.01.11-ний 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. Хүний бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй гэсэн захирамжийг Нийслэлийн онцгой комиссоос гаргасан байна. 1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар /Диско, караоке, стриптиз, бильярд, паб -энгийн/4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар6. Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб7.Саун, бассейн8.Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар10. Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал13. Түргэн үйлчилгээний цэг14. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг15. Нийтийн халуун ус16. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ17. Дүрс бичлэг18. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Хуваалцах