Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даваа гарагт дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан. Дулааны шугамын засварын ажил энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даваа гарагт дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Даваа гарагт дараах байршлуудад халуун ус хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан. Дулааны шугамын засварын ажил энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.

Хуваарийн дагуу 2025 оны зургаадугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагт дараах байршлуудад айл өрх, ААН-ийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэх аж.Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 15-наас БГД-ийн нутаг дэвсгэрт халуун ус хязгаарлаж, засвар хийж, энэ сарын 29-нд халуун усаа өгөх хуваарьтай байгаа юм. Тодруулбал, зургаадугаар сарын 2-14-ний хооронд Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто заамын урд хэсэг орчмын болон Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоног хязгаарлах хуваарьтай байгаа аж.

Хуваалцах