Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэлх замын ажлыг ирэх сарын 5-нд дуусгана

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа. Энэ үеэрээ Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1.5 км замын ажлын явцтай танилцсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэлх замын ажлыг ирэх сарын 5-нд дуусгана
Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэлх замын ажлыг ирэх сарын 5-нд дуусгана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа. Энэ үеэрээ Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1.5 км замын ажлын явцтай танилцсан юм. Уг замын ажлыг “Түм арвижих” ХХК гүйцэтгэж буй бөгөөд энэ сарын 18-нд ажлаа эхэлсэн юм. Энэхүү замын ажлыг ирэх сарын 5-нд ашиглалтад өгөхөөр шахуу ажиллаж байгаа талаар ажлын хэсгийнхэн танилцуулсан байна. Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1.5 км замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр явган замтай аж. Одоогоор нийт ажлынхаа 40 орчим хувийг гүйцэтгэсэн ба далангийн ажил 100 хувь, авто замын хашлага суурилуулах ажил эхний 1 км-т хийгдсэн байна.

Хуваалцах