Давааны зөрлөг рүү зорчигчийн галт тэрэг аялна
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоо худгийн харалдаа байрлах Давааны зөрлөг рүү гурван вагонтой зорчигчийн галт тэрэг аялна.
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоон худгийн харалдаа байрлах Давааны зөрлөг рүү гурван вагонтой зорчигчийн галт тэрэг аялна.
Цагийн хуваарь:
Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт хөдөлж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.
Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.


















