Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хорионы хугацаанд хураамжгүй болголоо

Коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл чөлөөлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хорионы хугацаанд хураамжгүй болголоо
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хорионы хугацаанд хураамжгүй болголоо. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл чөлөөлж, үнэ төлбөргүй болголоо.

Гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550.000, яаралтай буюу 7 хоногийн дотор гаргуулахад 1.000.000 төгрөгийн хураамжтай байдаг бөгөөд хураамжийг чөлөөлснөөр хорионы хугацаанд бизнес эрхлэгч, ААН-үүдэд зөвхөн баримт материал судалгааны ажлын хөлс буюу 100.000 төгрөг төлөөд гаргуулж авах боломжийг олгож байна гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.

Хуваалцах