Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилж байна
Шүүхийн ерөнхий зөвлөл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад, нийт 58 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад, нийт 58 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.
Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлсэн нийт 43 нэр дэвшигчээс 34 нэр дэвшигч магадлал бичих чадварын 15 онооны шалгалт өглөө.
Маргааш 08:00 цагаас шүүн таслах ажлын туршлага 20 онооны шалгалт өгснөөр дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.


















